Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт Дөрөв дүгээр сард нээлтээ хийнэ.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр БНХАУ-ын Бээжин хотноо “Чайна Энержи Групп” ХХК-ийн төлөөлөгч Кан Фэн Вэйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ыг холбосон “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард багтаан эхлүүлэх талаар санал солилцлоо. Мөн хоёр улсын хилийн боомтын хяналт, шалгалтыг хурдасгах, технологийн шинэ шийдэл нэвтрүүлэх талаар ярилцсан байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтыг сэргээх бодлогын хүрээнд Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор эхлүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд даалгалаа.“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр БНХАУ-ын Бээжин хотноо “Чайна Энержи Групп” ХХК-ийн төлөөлөгч Кан Фэн Вэйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ыг холбосон “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард багтаан эхлүүлэх талаар санал солилцлоо. Мөн хоёр улсын хилийн боомтын хяналт, шалгалтыг хурдасгах, технологийн шинэ шийдэл нэвтрүүлэх талаар ярилцсан байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтыг сэргээх бодлогын хүрээнд Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор эхлүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд даалгалаа.