Группийн танилцуулга

Бид гадаад худалдааны чиглэлээр 2022 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд цар хүрээгээ тэлж уул уурхай болон тээвэр, худалдааны салбарт өнөөдрийн байдлаар 5 компанийг үүсгэн байгуулж, 60 гаруй үндсэн ажилтантайгаар бизнесийн үйл ажиллагаа эрхлэн, тэр дундаа төмөр замын тээврийн салбарт тэргүүлэгчдийн эгнээнд багтан, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж амжилттай ажиллаж байна.

Компанийн үйл ажиллагаа өргөжиж бүтэц зохион байгуулалт томрохын хэрээр эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжлийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор үйлчилгээ, эрчим хүч болон барилга үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийж, олон шинэ төслүүдийг эхлүүлэхээр ажиллаж байна.