Д.Амарбаясгалан: БНХАУ Ерөнхий сайдын айлчлалаас татгалзаагүй, товыг тогтсон

Тэрээр “Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын тов хоёр улсын Засгийн газрын хооронд тогтсон байгаа. Тодорхой хэмжээний нууцлалын зэрэгтэй байдаг учраас хугацааг шууд хэлэх боломжгүй байна. 

Нэг ёсондоо энэ айлчлал бол айлчлаад ирэх гэхээс илүүтэйгээр улс хоорондын экспорт, импортын асуудлыг нэг мөр шийдсэн, төмөр замын холболтын цэгүүдийг эцэслэн тогтсон, Монгол Улсаас гарч байгаа экспортын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээг албан ёстоор тохирсон томоохон үр дүнтэй, ач холбогдолтой айлчлал болох талаас нь хоёр тал хариуцлагатайгаар ажиллаж байгаа” гэлээ.