ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 416,1 КМ ТӨМӨР ЗАМЫГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАA

Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалаар байгуулагдсан Улсын комисс өнөөдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд ажиллаж, урьдчилсан шатны техникийн комиссын өгсөн үүрэг даалгавруудыг бүрэн хангасан гэж үзээд улсын комиссын гишүүдийн саналаар байнгын ашиглалтад хүлээн авлаа.