“Mining Week 2023” арга хэмжээ хоёр дахь удаагаа зохион байгуулагдана

“Mining Week 2023” нэгдсэн арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд Шангри-Ла төвийн Их танхимд болно.
“Уул уурхайн долоо хоног” арга хэмжээний зохион байгуулагчаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци ажиллаж байна.
Эргэн сануулахад, Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болж байгаа уул уурхайн салбарын түүхэн ойг угтан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Оюу толгой” компани хамтран “Уул уурхайн долоо хоног 2022” нэгдсэн арга хэмжээг 2022 оны 9 сарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Шангри-ла зочид буудалд зохион байгуулж байлаа.
Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд уул уурхайн салбарыг идэвхжүүлж гаднын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж буй. Энэ амбицад хүч нэмэх, хөшүүрэг болох том боломж “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээ болж байв.