“МТЗ” ТӨХК, “УБТЗ” ХНН БАЙГУУЛЛАГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар уулзлаа.
Тус уулзалтаар хоёр байгууллагын олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг хэлэлцэхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, үйл ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.
“УБТЗ” ХНН нь “МТЗ” ТӨХК-ийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дээд бүтцийн ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр бүтээн байгуулалтад хамтран ажилласан билээ.