Зүүн босоо чиглэлийн төмөр замын 1.8 тэрбум ам.долларын гэрээг үзэглэв

Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд Орос-Монголын хилээс Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замыг шинэчлэн засварлах, Чойбалсангаас Монгол-Хятадын Бичигт-Зүүнхатавч боомт хүртэлх төмөр замыг шинээр байгуулах том бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна.
Ерөнхий сайдын айлчлалын үеэр зүүн босоо чиглэлийн төмөр замын 1.8 тэрбум ам.долларын гэрээг үзэглэлээ. Ингэснээр Монгол-Орос-Хятадыг холбосон төмөр замын зүүн коридор бий болж манай улс урд хойд хөрш, Ази Европыг холбосон төмөр замын 2 дахь коридортой болох юм.
Энэхүү том төслийн ээлжит хөрөнгө оруулалт болох машин мeханизм, тeхник тоног төхөөрөмжүүд орж ирлээ.